ЦАГААН ГОЛ АМРАЛТ

Гэр

Уламжлалт загварын 5 ханатай 4 гэртэй. Гэрүүд дотороо ариун цэврийн өрөөтэй. 1 хүний 4 ортой. 4-6 хүний багтаамжтай.

Зуны байр

Дөрвөлжин загвартай 17 мкв хэмжээтэй 7 зуны байртай. Дотороо ариун цэврийн өрөөтэй. 1 хүний 2 ортой, 2 хүний 1 ортой. 3-5 хүний багтаамжтай.

Шовгор /энгийн/

Гурвалжин загвартай 18-22 мкв хэмжээтэй 5 шовгор байшинтай. Дотороо ариун цэврийн өрөөтэй. 1 хүний 2, 2 хүний 1 ортой. 4-6 хүний багтаажтай.

Том гэр

Орчин үеийн хийцтэй 7 м диамерт 30 мкв талбайтай 1 гэртэй. Дотороо ариун цэврийн өрөөтэй. 1 хүний 3, 2 хүний 1 ортой. 4-6 хүний багтаамжтай.

Шовгор /Lux/

Гурвалжин загвартай 18-22 мкв хэмжээтэй 3 шовгор байшинтай. Дотороо ариун цэврийн өрөөтэй. 1 хүний 4 ортой. 4-6 хүний багтаажтай.

Luxury room

Модон рекен доторлогоотой. 20 мкв хэмжээтэй. Дотороо ариун цэврийн өрөө, гал тогооний хэсэгтэй. 2 хүний 2 ортой. 2-4 хүний багтаамжтай.

Амралт

Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Хануй- Цагаан голын бэлчирт байгалийн үзэсгэлэнт газарт Эмгэн булгийн буюу Цагаан голын рашааныг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа анхны амралт юм. Манай амралт зуны улиралд ажилладаг ба….

Рашаан

Рашааныг ууж, орж хэрэглэх заавар: Рашааныг бага багаар ууж, орж дасгах, аажмаар рашааныхаа уух ба орох хэмжээ, хугацааг ихэсгэж, дараа нь буцааж багасгах байдлаар хэрэглэдэг.

Анхаарах зүйл: Рашааныг хэрэглэх үед эхэндээ гүйлгэх, ойр ойрхон шээс хүрэх, хууч өвчин зовиур хөдлөх зэрэг шинж илэрч болзошгүй. Энэ нь рашаан танд нөлөөлж байгаа шинж юм. Рашаанд хэт удаан орох нь сайн зүйл биш бөгөөд тодорхой тэсвэрлэх хэмжээнд хүргээд зогсоох нь зүйтэй…

Яаж очих вэ?

Улаанбаатараас:

Маршрут 1. УБ-Дархан-Эрдэнэт-Булган-Төлүүгийн даваа-Урантогоо-Хөтөл ус-Энхийн дөрөлж-Модон гүүр-Цагаан гол /Засмал 510 км+хөрсөн зам 60 км /11 цаг зайтай 570 км/ Google.maps

Маршрут 2. УБ-Лүн-Дашинчилэн-Хишиг-Өндөр-Булган-Төлүүгийн даваа-Урантогоо-Хөтөл ус-Энхийн дөрөлж-Модон гүүр-Цагаан гол /Засмал 260 км+хөрсөн зам 60 км+ Засмал 140 км + хөрсөн зам 60 /11 цаг зайтай 500 км/ Google.maps

Маршрут 3. УБ-Лүн-Дашинчилэн-Өлзийт -Сайхан-Хануй-Энхийн дөрөлж- Модон гүүр-Цагаан гол /Засмал 320 км+хөрсөн зам 180 км /10 цаг зайтай 500 км/ Google.maps

Хөвсгөлөөс:

Маршрут 4. Мөрөн-Хутаг-Өндөр-Уньт-Цагаан даваа-Цуурайн даваа- Модон гүүр-Цагаан гол /Засмал 254 км+хөрсөн зам 50 км /6 цаг зайтай 304 км/ Google.maps

Маршрут 5. Мөрөн-Хутаг-Өндөр-Уньт-Урантогоо-Хөтөл ус-Энхийн дөрөлж-Модон гүүр-Цагаан гол /Засмал 274 км+хөрсөн зам 60 км /6 цаг зайтай 334 км/ Google.maps

Маршрут 6. Мөрөн-Тосонцэнгэл-Рашаант-Халиун энгэрийн даваа-Шарга-Хануй-Энхийн дөрөлж-Модон гүүр-Цагаан гол /Засмал 90 км+хөрсөн зам 160 км /8 цаг зайтай 250 км/ Google.maps

Архангайгаас, Өвөрхангайгаас:

Маршрут 7. Архангайн төв замаас болон альч хэсгээс-Хайрхан-Сайханы уурхай-Энхийн дөрөлж- Модон гүүр-Цагаан гол /Засмал … км+хөрсөн зам 270 км /9 цаг зайтай …..+270 км/ Google.maps

Маршрут 8. Архангайн төв замаас болон альч хэсгээс (Өвөрхангайн хархориноос Өгийнуураар дайраад)-Өлзийт -Сайхан /Хунт рашаан/- Хануй- Энхийн дөрөлж- Модон гүүр-Цагаан гол /Засмал ….км+хөрсөн зам 180 км /7 цаг зайтай 180 км/ Google.maps

Хэрэглэх заавар: 3 үгт хаягийг ашиглан өөрийн хэрэглэдэг GPS -д оруулан замын маршрутын тооцоолол хийж болно. bGEO эсвэл MAPS.ME ашиглавал илүү оновчтой зөв тооцоолдог. ///home.eyelid.sisterly

Waze App ашигдаж очих байршлыг тодорхойлж болно.

QR кодыг уншуулна уу.

Dropped pin гэсэн цэг бол Цагаан гол амралтын байршлыг зааж байгаа юм.

Хэрэглэх зааар: 1. bGEO App асаагаад хайх хэсэгт tsagaangol amralt гэж бичнэ. 2. Очих байршил тогтоогдож 2 маршрутын хувилбар гарна. Үүнээс tsagaangol 22 km гэсэн цэгээр дайран явах маршрутыг сонгож аяллаа эхлүүлнэ. Мөн 49.16885, 102.34891 координатыг хайх хэсэгт бичиж оруулан хайлт хийж болно.

Хэрэглэх заавар: 1. MAPS.ME App асаагаад очих байршил хайх хэсэгт Цагаан гол амралт гэж бичээд хайлт хийнэ. 2. Гарч ирсэн жагсаалтаас tsagaangol 22 km гэсэн цэгээр дайрах маршрутыг сонгоно. Эсвэл цагаан гол амралт гэсэн маршрутыг сонгоод дайрах цэгийг tsagaangol 22 km -д тааруулна. Бусад тохиолдолд замыг буруу тооцоолох магадалтайг анхаарна уу.

Сүүлийн үеийн мэдээлэл

Цагаан голын рашаан орчмын байгаль цаг уур мэдээ, голын усны түвшин, зуншлагын байдал зэргийг эндээс мэдэж аваарай.