АМРАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Хануй- Цагаан голын бэлчирт байгалийн үзэсгэлэнт газарт Эмгэн булгийн буюу Цагаан голын рашааныг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа анхны амралт юм.

Манай амралт зуны улиралд ажилладаг ба 80 хүн хүлээн авах монгол гэр, шовгор байр, зуны байртай, 40 хүний суудалтай хоолны танхим, тоглоомын талбай, боловсон ариун цэврийн байгууламжтай.

РАШААНЫ ТУХАЙ

Цагаан голын рашааныг эртнээс “Эмгэн булгийн рашаан” хэмээн нэрлэдэг байжээ. Энэ тухай домог бий. Сүүлийн үед газар зүйн байршлаар нь Хануй-Цагаан голын рашаан гэдэг байснаа одоо Цагаан голын рашаан гэх болжээ. Энэхүү рашааныг хоол боловсруулах эрхтэн (ходоод, гэдэс, элэг, цөс, нойр булчирхай) тогтолцоо, хоолой, үе мөч, зүрх судасны өвчин, эмгэгийг анагаах, биеэ чийрэгжүүлэх, дархлаагаа сэргээх зорилгоор эрт үеэс ууж, орж хэрэглэж иржээ. Энэ рашааныг өндөр гэгээн Г.Занабазар аравнайлсан гэсэн яриа байдаг.

Энгийн тохижилттой, 17м/кв. 1 өргөн 2 нарийн ортой. Дотроо 00-н өрөөтэй. Үнэнд өдрийн 4 хоол+их, бага үдийн хөнгөн цай багтана. 50.0 мян.төг

Энгийн тохижилттой, 18-24 м/кв. 3-4 ортой. Дотроо 00-н өрөөтэй. Үнэнд өдрийн 4 хоол+их, бага үдийн хөнгөн цай багтана. 40.0 мян.төг

Энгийн тохижилттой, 30 м/кв. 5 ортой. Үнэнд өдрийн 4 хоол+их, бага үдийн хөнгөн цай багтана. 40.0 мян.төг

ЗАХИАЛГА ӨГӨХ ХУУДАС

ЗАХИАЛГЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 0 ₮

Очих он сар өдрийг тохируулна уу.
Буцах он сар өдрийг тохируулна уу.
Байрлах өрөөний дугаарыг сонгоно уу.
13 ба түүнээс дээш насны хүний тоог оруулна уу.
12 ба түүнээс доош насны хүүхдийн тоог оруулна уу. Хүүхдийн төлбөрт ор ноогдохгүй.

Захиалагчийн мэдээлэл

Заавал бөглөнө
Заавал бөглөнө
Заавал бөглөнө
Заавал бөглөнө

ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАН ТӨЛБӨРӨӨ ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ.

Хаан банкны 5120135264 тоот данс (Б.Батгэрэл) руу шилжүүлнэ. Төлбөрийг байршуулахдаа захиалагчийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг төлбөрийн утга хэсэгт заавал бичсэн байна. Хэрэв утга хэсэг ойлгомжгүй зүйл бичигдсэн бол захиалга тань баталгаажихгүй байх эрсдэлтэй!!!

Төлбөр шилжүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг энд дарж үзнэ үү.

                                

АНХААРУУЛГА: Бид захиалгыг хүн/хоногоор тооцон авч байгаа болно! Хүүхдийн төлбөрт ор ноогдохгүй.

ЗАХИАЛГА ӨГӨХ ЗААВАР:

Хугацаагаа сонгохдоо 3-с дээш хоногоор захиалга оруулна. 

Өрөө сонгохдоо  Монгол гэр, Зуны байр, Шовгор байр гэсэн 3 төрлийн өрөөнөөс сонголт хийнэ.

Хэрэв таны сонгосон хугацаанд боломжгүй гэсэн анхааруулга гарвал өмнө нь тухайн өрөөнд өөр үйлчлүүлэгчийн захиалгатай давхардсан байна. Иймд та өрөөний дугаар эсвэл хугацаагаа өөрчлөх шаардлагатай.

Хүний тоог оруулахдаа тухайн байрны орны тооноос хамаарч 3-6 хүний захиалга оруулна. Хэрэв тухайн өрөөний орны тооноос бага хүний захиалга өгөх бол сул орны төлбөр ноогдохыг анхаарна уу!

Захиалгын хүсэлт илгээх зааварчилгаа


© Copyright - Цагаан гол амралт. Утас: 88263154, 75004450 Төлбөр шилжүүлэх данс ХААН БАНК 5120135264 ХҮЛЭЭН АВАГЧ: Б.БАТГЭРЭЛ